MKOR апплекейшний давуу тал

feature1
Хялбар

Та MKOR апплекейшнийг утсан дээр суулгаснаар ганцхан товшилтоор дэлхийн хаанаас ч Зар мэдээллийн сүлжээнд холбогдох боломжтой

feature2
Шуурхай

Таны алтан цагийг хэмнэнэ. Та өөрийн хүссэн зар мэдээллийг төрөлжүүлсэн бүлгүүдээс маш богино хугацаанд хурдан шуурхай олох боломжтой.

feature3
Найдвартай

Хэрэглэгчдийн таашааллыг нэгэнт хүлээсэн итгэлтэй найдвартай тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг бүхий л байгууллага, хувь хүнийг холбоно.

Device

MKOR апплекейшний тухай

БНСУ-д сурч, ажиллаж байгаа болон богино хугацаанд зорчиж байгаа монголчуудад хэлний бэрхшээлээс гадна байрлах байр, эрхлэх ажил хайх тэргүүтэй олон бэрхшээл учирдаг. Түүнчлэн Монгол Улс руу ачаа илгээх, хүлээн авах, мөнгө шилжүүлэх, эрүүл мэндийн байгууллагууд болон аялах газруудын лавлагаа, эрх зүйн туслалцаа зэрэг найдвартай тусламж, үйлчилгээ тус улсад хөл тавьсан монгол хүн бүрт нэн хэрэгцээтэй байсаар байна.

Нөгөө талд БНСУ-д төрөл бүрийн бараа, ажил, үйлчилгээг иргэддээ хүргэхээр ажиллаж буй байгууллага, хувь хүн олон боловч хэрэгтэй хүмүүстээ “хүрч” чадахгүй, мэдээллээ хэрэгцээт хүн бүрт “дуулгаж” чадахгүйгээс үүдэн үйл ажиллагаагаа хангалттай өргөжүүлж чаддаггүй.

“Монгол хүн таны Солонгос дахь Хөтөч -MKOR” төсөл нь энэхүү зорилтот зах зээл дахь асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрэглэгчдийн хүссэн эрэлтийг, монголчууддаа зориулан үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нийлүүлэлтийг огтлолцох цэг, холбох гүүрийг бий болгохоор зорин “Монгол хүн таны Солонгос дахь Хөтөч -MKOR” апплекейшнийг бэлэг болгон өргөн барьж байна.

MKOR апплекейшн нь хамгийн сүүлийн үеийн программ хангамжийн шийдлийг агуулсан бөгөөд ашиглахад хялбар, хурдан шуурхай, найдвартай хүртээмжтэй байх болно.

Эрхэм та энэхүү төсөлд нэгдсэнээр үндэсний зар мэдээллийн сувгийг өргөжин тэлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Хүндэтгэсэн “Монгол хүн таны Солонгос дахь Хөтөч -MKOR”

aboutimage

MKOR апплекейшнтэй нэгдээрэй

2019.02.01-нээс эхлэн татаж аваарай.

Мэдээ мэдээлэл