ЧАСЭН СОЛОНГОСЫН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА БНСУ-ын Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн Нурууны дискний өвчнийг анагаах мэргэшсэн Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг Жилд дунджаар 150 мянган өвчтөнд үзлэг хийж, эмчилгээний тоогоор 900 мянга гаруй үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийдэг мэргэшсэн эмнэлэг. Нурууны дискний өвчнийг мэс заслын бус аргаар бүрэн эмчлэх бололцоотойг нотлохын тулд өдгөө 25-н жилийн нүүрийг үзэж буй Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь бидэнд итгэж үйлчлүүлсэн үйлчлүүлэгч Та бүхний дэмжлэгтэйгээр нурууны өвчнийг мэс заслын бус аргаар эмчлэх салбарт тэргүүлэх боллоо. Зөвхөн өвдөлт намдаах төдийгүй биеийн төлжих чадварыг сайжруулснаар нурууны өвчний голомтыг эмчилж байна. АНУ-ын Норз-Керолайн мужийн нэрэмжит Анагаах ухааны их сургуультай хамтарсан судалгаа, эмчилгээ хийсний үр дүнд эмчилгээнд хамрагдсан өвчтөнүүдийн нурууны дискний өвчнийг 95 хувь бүрэн эмчилсэн байна. Алдарт сэтгүүл 『PAIN』-нд архаг өвдөлтийг богино хугацаанд намдаах үйлчилгээний талаар судалгааны ажлууд нь хэвлэгдсэн бөгөөд хөдөлгөөнт зүү болон үрэвсэл дарах, яс болон мэдрэлийг төлжүүлэх үйлчилгээтэй уламжлалт эмнүүдийнх нь талаар танилцуулагдаж шинжлэх ухаанаар баталгаажсан байна. Часэн эмнэлгийг сонгосон Таны сонголт үргэлж зөв байх болно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн ойроос хамгийн сайн эмчилгээ хийлгэх бололцоотой Часэн эмнэлэг нь нурууны дискний өвчний улмаас алхаж чадахгүй болсон өвчтөнүүдийг бүрэн анагаахын төлөө 2014 оны байдлаар нийт 280 гаруй мэргэшсэн боловсон хүчин, 779 өвчтөний ортой платыг ажиллуулж байгаа бөгөөд БНСУ-д 17-н эмнэлэг, АНУ-д 8-н эмнэлгийн үйл ажиллагааг тогтмол явуулж өөрийн нетворк сүлжээг байгуулан ажиллаж байна. Нурууны дискний өвчний салбарт 25 жилийн туршлага хуримтлуулсан мэдлэг чадавхиа байнгын сургалт, семинар, дадлагажуулалт зохион байгуулснаар Часэн эмнэлгийн нийт боловсон хүчний түвшнийг сайжруулж аль ч салбар эмнэлэгт очсон дээд зэргийн эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломж бололцоог хангахын төлөө ажиллаж байна. АНУ-ын Мичиган мужийн нэрэмжит их сургууль, Лас Вегасын "Сидарс Синай& эрүүл мэндийн төв, ОХУ-ын Анагаах ухааны Улсын их сургуулиудтай хамтарсан судалгаа семинар зохион байгуулж боловсон хүчний чадавхиа сайжруулах арга хэмжээг байнга авч байна. Часэн эмнэлгийн давуу талыг дэлхийд таниулах, мөн өөрийн өвөрмөц эмчилгээний аргачлалыг глобалчлах зорилготой гадаадын томоохон эрүүл мэндийн байгууллага, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж боловсон хүчний салбарт байнгын хөрөнгө оруулалтыг хийж байна. Утас 010-8962-9911 010-5303-2123