НУРУУНЫ ЭМНЭЛЭГ

Хамгийн ойроос хамгийн сайн эмчилгээ хийлгэх бололцоотой Часэн эмнэлэг нь нурууны дискний өвчний улмаас алхаж чадахгүй болсон өвчтөнүүдийг бүрэн анагаахын төлөө 2014 оны байдлаар нийт 280 гаруй мэргэшсэн боловсон хүчин, 779 өвчтөний ортой платыг ажиллуулж байгаа бөгөөд БНСУ-д 17-н эмнэлэг, АНУ-д 8-н эмнэлгийн үйл ажиллагааг тогтмол явуулж өөрийн нетворк сүлжээг байгуулан ажиллаж байна. Нурууны дискний өвчний салбарт 25 жилийн туршлага хуримтлуулсан мэдлэг чадавхиа байнгын сургалт, семинар, дадлагажуулалт зохион байгуулснаар Часэн эмнэлгийн нийт боловсон хүчний түвшнийг сайжруулж аль ч салбар эмнэлэгт очсон дээд зэргийн эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломж бололцоог хангахын төлөө ажиллаж байна. АНУ-ын Мичиган мужийн нэрэмжит их сургууль, Лас Вегасын "Сидарс Синай& эрүүл мэндийн төв, ОХУ-ын Анагаах ухааны Улсын их сургуулиудтай хамтарсан судалгаа семинар зохион байгуулж боловсон хүчний чадавхиа сайжруулах арга хэмжээг байнга авч байна. Часэн эмнэлгийн давуу талыг дэлхийд таниулах, мөн өөрийн өвөрмөц эмчилгээний аргачлалыг глобалчлах зорилготой гадаадын томоохон эрүүл мэндийн байгууллага, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж боловсон хүчний салбарт байнгын хөрөнгө оруулалтыг хийж байна. ҮНДСЭН ЭМЧИЛГЭЭ   Нурууны дискний өвчнийг анагаах төв Нурууны диск, хүзүүний диск, үенээс мултарсан диск, хүзүүний нарийсал /тэшрэл/, нурууны нарийсал, нурууны муруйлт, нурууны урд өмнө талын муруйлт, сээр нурууны хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ Үе мөчний төв Үе мөчний үрэвсэл, үеийн зөөлөн эдийн мултралын үрэвсэл, ясны сийрэгжилт, мөрний үеийн үрэвсэл, булчин  шөрмөсний үрэвсэл, бусад үе мөчний өвчин Тусгай клиник Эрүүний үе мөч, Гольфийн тоглоомоос үүдэлтэй гэмтсэн нуруу засах Вельнис клиник Гүн ядаргаа, дархлаа сайжруулах, Эмэгтэйчүүдийн амаржсаны дараах сувилал, эмэгтэйчүүдийн тусгай эмчилгээ, жирэмслүүлэх тусгай эмчилгээ, тухайн хүний биед тааруулах тусгай жорны дагуу хийсэн ардын эм, дитокс диетын эмчилгээг хийдэг клиник Нуруу, үе мөчний шинжилгээний төв MRI, CT, X-RAY, ЭХО, ясны сийрэгжилтийн шинжилгээ, бие махбодийн тест (биеийн тамир, физик эмчилгээний танхим) DITI, цус болон шээсний шинжилгээ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧЛЭХ ЧАСЭН ЭМНЭЛГИЙН ДАВУУ ТАЛУУД Нуруу нугасны яс болон мэдрэлийг нөхөн сэргээх, төлжүүлэх эмчилгээ нь нуруу, үе мөчний өвчний голомтыг хүний биеийн үндсэн бүтцэд өөрчлөлт оруулахгүйгээр, мэс заслын бус аргаар анагаах эмчилгээний аргачлал юм. Нурууны архаг дискний өвдөлтийг богино хугацаанд намдаах хөдөлгөөнт зүү, өвчний дахин давталтыг зогсоох уламжлалт эмийн эмчилгээ зэрэг шинжлэх ухаанаар батлагдсан Часэн эмнэлгийн мэс заслын бус аргаар анагаах эмчилгээний аргаар өвчинг намдаах, өвчний голомтыг анагаах, үндсэн эмчилгээ зэрэг системчлэгдсэн эмчилгээг хийнэ. Нурууны ойролцоох хавагнасан болон гэмтсэн эд эсний үрэвслийг анагааж, булчин шөрмөсийг бэхжүүлэх, нурууны яс болон мэдрэлийг төлжүүлэх эмчилгээг хийснээр өвчин намдах төдийгүй эрүүл саруул нуруутай болгодог. Лавлах монгол орчуулагч 010-8962-9911