МКОР ХӨТӨЧ КОМПАНИ

БНСУ, Сөүл хот

МКОР ХӨТӨЧ компани нь 2018 оны 12-р сарын 01-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Солонгос дахь Монголчуудын хөтөч уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

МКОР ХӨТӨЧ компани нь МКОР апплекэйшн болон МКОР.mn мэдээ мэдээллийн хөтөч сайт нь БНСУ-д оршин суугаа Монголчууддаа хэрэгцээт мэдээ мэдээлэл, зөвлөгөө, видео контентуудыг бэлтгэн хүргэсээр байна.

Одоогоор тус сайтад өдөр тутамдаа 40.000-50.000 хүнд мэдээ мэдээллээр ханган ажилладаг билээ.

МКОР ХӨТӨЧ компани нь БНСУ -д ажиллаж амьдарч буй Монголчууддаа зориулан 7 хоног бүр тойм мэдээлэл, тус улсад ажиллаж амьарч буй монголчуудынхаа ахуй амьдрал болон манлайлал, ажлын байрыг танилцуулсан олон контентийг бэлдэн хүргэдэг билээ.

МКОР СТУДИ-ээс цувралаар бэлтгэн хүргэдэг "МКОР ТОК ШОУ", "ЭХНЭРИЙН ЭЗГҮЙД", "СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУД" зэрэг төслүүд маань хэдийнээ Солонгос дахь Монголчуудын  шимтэн үздэг, дуртай контентууд болсонд бид бүхэн маш их урам зориг аван ажилладаг билээ.

Цаашид МКОР ХӨТӨЧ компани нь Солонгос дахь Монголчууддаа зориулан зар, мэдээ мэдээллийн хэрэгцээг хангахын төлөө мэргэжлийн ёс зүйг сахин бүхнээ дайчлан ажиллах болно. 

Та бүхэн МКОР ХӨТӨЧ  зар мэдээллийн сүлжээтэй үргэлж хамтдаа байгаарай.

"МКОР ХӨТӨЧ" хамт олон