Сөүл хотод түрээсийн оффисын үнэ өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өсжээ
БНСУ-ын нийслэл Сөүл хотын А зэрэглэлийн оффисуудын 98 гаруй хувь нь түрээслэгдээд байгаа бөгөөд түрээсийн үнэ нь өнгөрсөн оныхоос 15 хувиар өссөн байна. Ялангуяа талбай томтой оффис хайж буй түрээслэгчдийн хувьд өөр сонголт байхгүй учраас үнийн дүн нь 30-40 хувиар өндөр байсан ч худалдан авч байна гэж “Cushman & Wakefield Korea” мэдээллээ.
БНСУ-д эрэлт, нийлүүлэлтийн нөлөөтэй хүчин зүйлс болон эдийн засгийн тогтвортой байдлын улмаас оффисын түрээсийн зах зээл хурдацтай тэлж байгаа аж.
“CBRE Group”-ийн мэдээлснээр Сөүл хотод энэ оны III улиралд түрээслэгдээгүй сул оффисын орон тоо ердөө 1.7 хувь байсан бол Азид дунджаар 19 хувьтай байна.
Сөүл хотын сул оффисуудын тоо 2021 оноос хойш хомсдож байгаа бөгөөд одоо баригдаж буй шинэ төслүүд хэрэгжиж дуусах хугацааг 2025 оны эцэс гэж “CBRE Group”-ийн судалгааны албаны дарга Клэйр Чой онцоллоо.