“МОНГОЛ СОЛОНГОСЫН СОЁЛ УРЛАГ” ХҮҮХДИЙН ГАР УРЛАЛ, УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2023-11-23 11:53

Монгол улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын эртнээс улбаатай найрсаг харилцаа, эх түүх, соёл иргэншлийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, тэдний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, оюуны бүтээлийг дэмжих зорилготой Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яам, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “МОНГОЛ СОЛОНГОСЫН СОЁЛ УРЛАГ” ХҮҮХДИЙН ГАР УРЛАЛ, УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ким Жун Гү болон Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нар оролцон шилдэг бүтээлүүдийн эздийн шагналыг гардууллаа.

Үзэсгэлэнд 600 гаруй бүтээлээс шилдэг 25 бүтээл шалгарч шагналын эзэд болсон байна.

“МОНГОЛ СОЛОНГОСЫН СОЁЛ УРЛАГ” ХҮҮХДИЙН ГАР УРЛАЛ, УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН-тэй танилцахыг хүсвэл  Монголын хүүхдийн Урлан Бүтээх төвийн “Орд” Арт галерейн үзэсгэлэнгийн танхимаар зочилоорой.

 

 

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх