БНСУ-д ашиглагдаж байгаад шувуутай мөргөлдсөн F-35A сөнөөгч онгоцыг завсарлах зардал өндөр гарсан тул засварлах шаардлагагүй гэж дүгнэжээ

2023-12-07 08:49

БНСУ-д ашиглагдаж байгаад шувуутай мөргөлдсөн F-35A сөнөөгч онгоцыг завсарлах зардал өндөр гарсан тул засварлах шаардлагагүй гэж дүгнэжээ

 

2022 оны 1-р сард шувуутай мөргөлдсөн БНСУ-ын агаарын хүчинд ашиглаж байсан АНУ-ын сөнөөгч F-35A онгоцыг ашиглахгүй байх шийдвэр гаргасан гэж Агаарын цэргийн хүчин баасан гарагт мэдэгджээ. 

Учир нь АНУ-ын Агаарын цэргийн хүчин болон онгоц үйлдвэрлэгч Lockheed Martin компанийн хамтарч хийсэн цогц дүн шинжилгээгээр F-35A онгоцны их бие, бүтэц, хөдөлгүүр, удирдлага, навигацийн систем зэрэг 300 орчим эд ангид гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байна.

Иймд засвар болон бусад аюулгүй байдлын асуудалд өндөр зардал, урт хугацаа шаардлагатай байгаа тул Агаарын цэргийн хүчний хяналтын хороо онгоцыг засварлахаас илүү тэтгэвэрт гаргах нь дээр гэж дүгнэжээ.

Харин тэдний дүгнэлтийг АНУ-ын Батлан хамгаалах яам зөвшөөрсөн тохиолдолд төлөвлөгөөг эцэслэн батлах аж.  БНСУ-ын агаарын цэргийн хүчинд 40 ширхэг F-35A онгоц байдаг ба эдгээрийн нэг болох уг онгоцны засварын өртөг нь ойролцоогоор 140 тэрбум вон  буюу 107 сая ам.доллар гэж тооцоолсон гэж цэргийн албаны хүмүүс мэдэгджээ. Улмаар тэтгэвэрт гаргах тус онгоцыг механикч бэлтгэхэд ашиглах боломжит хувилбаруудыг авч үзэх болно гэж БНСУ-ын тал мэдэгджээ. 

Эх сурвалж: Yonhap

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх