БНСУ-аас УТХЭ-д 100,000 долларын үнэ бүхий эмнэлзүйн сургалтын тоног төхөөрөмжийг гардуулан өглөө

2023-12-10 12:08

 

БНСУ-ын гадаад харилцааны яамны сайд Пак Чин өнгөрсөн 8-р сард Монгол улсад айлчлах үеэр Улсын 2-р төв эмнэлэгт нэн шаардлагатай эмнэлзүйн тоног төхөөрөмж хандивлахаа амласан билээ.

 Тус амлалтын хүрээнд 2023 оны 12 сарын 08-ны өдөр тус  100в000 долларын үнэ бүхий эмнэлзүйн тоног төхөөрөмжийг хүлээн авах ёслолын арга хэмжээ Улсын 2-р төв эмнэлэгт боллоо.

Тус арга хэмжээнд БНСУ-аас Монгол улсад суугаа Ким Жун Гү болон УХТЭ-ийн ерөнхий захирал Амаржаргал болон тус эмнэлгийн удирдах ажилтнууд оролцлоо.

БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ким Жун Гү:

“Өнгөрөгч 8-р сард БНСУ-ын гадаад харилцааны яамны сайд Пак чин 2-р төрөх эмнэлэгээр айлчлах үеэрээ энэ эмнэлэгт тоног төхөөрөмж гардуулж өгнө хэмээн амалж байсан.

Тухайн айлчлалын үед эмнэлзүйн моляжийн буюу эмнэлзүйн бусад тоног төхөөрөмжийг өгнө үү хэмээн хүсэлт тавьсан.  Уг хүсэлтэд дурдагдсан тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн байгаа.

Энэхүү тоног төхөөрөмж болон сургалтын хэрэгслүүд нь Монгол улсын ард иргэдийн эрүүлийг сахиулах болон эрүүл мэндийн үйлчилгээнд үр дүнтэй хэрэглэгдээсэй хэмээн хүсч байна” хэмээлээ.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх