БНСУ-ын Бүчон Сежонг эмнэлэг Монгол болон Мьянмараас ирсэн төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчилж, эдгээсэн талаар тус улсын Rapportian агентлаг мэдээлэв.
Бүчон Сэжун эмнэлгийн мэдээлснээр, тус эмнэлэг саяхан есөн өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлсний 6 нь Монгол Улсаас очсон нэг сартайгаас 10 хүртэлх насны хүүхдүүд, гурав нь Мьянмар Улсын иргэн 4-12 насны хүүхдүүд байгаа аж. Эмчилгээ хийлгэж буй монгол өвчтөнүүдээс зүүн, баруун ховдлын дундах хананд нүх (ховдлын таславчийн гажиг), гол судасны хэсэг нарийссан гажиг (аортын коарктаци) илэрсэн байна. Эдгээрийн дотор аортын коарктаци гэсэн оноштой 7 сартай дөнгөж 1.5 кг жинтэй дутуу төрсөн хүүхэд байжээ. Түүний хувьд жижиг бие, санхүүгийн шалтгаанаас болоод эрт хагалгаанд орох боломжгүй байсан тул зүүн зүрхний гипертрофи болон томрох нь улам хүндэрсэн байна. Харин хагалгааны дараа хүүхдийн бие ихээхэн сайжирсан ч биеийн байдал нь сайнгүй байгаа тул дараагийн хоёр сарын хугацаанд эмээр нэмэлт эмчилгээ хийлгэхээр болжээ.
Эх сурвалж: (rapportian.com)