Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай
-
●БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.
-
●1) БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах
-
●2) Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцаан олгох
-
●3) БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах
-
●Төлөөлөн гүйцэтгэх байгууллага болон Солонгосын виз мэдүүлгийн төв(KVAC) нь БНСУ-ын ЭСЯ-наас зөвшөөрсний дагуу үйлчилгээний хураамж авна.
-
○1) Солонгосын виз мэдүүлэгийн төв(KVAC): 57,000 төгрөг
-
○2) Төлөөлөн гүйцэтгэх байгууллага: 57,000 + байгуулагын өөрийн үйлчилгээний хураамж
-
○Төлөөлөн гүйцэтгэх байгууллагын үйлчилгээний хураамж харилцан адилгүй болохыг анхаарна уу.
-
○Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас виз мэдүүлэх үйлчилгээ авах үед шаардлагагүй бичиг баримт шаардах, урьдчилж мэдэгдсэн үйлчилгээний хураамжаас хэтрүүлэн авах, бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой бус мэдээлэл өгөх зэрэг төлөөлөн гүйцэтгэх байгууллын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт байгаа тохиолдолд ЭСЯ-ны дараах хаяг руу мэдэгдэнэ үү. kormg2@mofа.go.kr
Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд:
A. Кейбридж
B. Ханмаум Лоу
C. Бурят Омбол
D. Гарнет Од
E. Фронтер Жорнис
F. Жи энд эс кэй Корпорэйшн
G. BUSAN (Борнфреш)
H. Од Марал Өү Ди Си
J. Dido(‘18.7.27~)
K. Виз мэдүүлгийн төв (KVAC, ‘20.3.16~)
6. Визний хариу олгох хугацаа
Ангилал тус бүрээр хариу олгох хугацаа(ажлын өдрөөр тооцно)
Виз мэдүүлэх иргэдийн тоо хэт ихсэх болон мэдүүлж буй ангиллаас хамаарч визний материал шалгах хугацаанд өөрчлөлт орох боломжтой.
Визний хариу гарсны дараа иргэдийн паспортыг виз мэдүүлсэн төлөөлнө гүйцэтгэх байгууллага руу буцаах бөгөөд виз мэдүүлэгч өөрийн биеэр очиж паспортаа авна.
Виз олгох нь тухайн улсын бүрэн эрхийн асуудал бөгөөд виз олгохоос татгалзсан тохиолдолд татгалзсан шалтгааны талаар нэмэлт тайлбар хийх үүрэг байхгүй болно.
Виз олгогдсон хэдий ч БНСУ-ын хилийн шалтган нэвтрүүлэх явцад хилээр нэвтрүүлэхээс татгалзах тохиолдолд гарч болохыг анхаарна уу.