Д.Нямхүү: Долоон хүнд коронавирус илэрч, долоон хүн эдгэлээ

2020-06-22 13:17

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр " Өчигдөр нийт 359 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнд коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүсийн дөрөв нь Нурсултан-УБ чиглэлийн онгоцоор ирсэн бол хоёр нь Сөүлийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн. Нэг нь Албулагаар ирсэн ачаа тээврийн жолооч байна. Насны хувьд 6-63 насны хүмүүс юм.

Өнөөдөр бас дахин долоон хүн эдгэж ХӨСҮТ-ээс дараачийн шатанд шилжлээ. Үүнд хоёр жирэмсэн эмэгтэй багтаж байгаа. Ингээд нийт бүртгэгдсэн халдварын тоо 213, эдгэсэн хүний тоо 153 боллоо" гэв.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх