GS25 жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг Өмнөд Солонгосын GS групп Азийн зах зээлд хэрхэн амжилттай өргөжин тэлж байгаа талаараа Ням гарагт мэдээлжээ.
Тус групп одоогоор Вьетнам, Монголын зах зээлд нэвтрээд байгаа юм байна.
Тухайлбал 2018 оны нэгдүгээр сард Вьетнам, 2021 оны тавдугаар сард Монголын зах зээлд анх нэвтэрч байжээ.
Вьетнам дахь салбарын тоо нь 2018 оны 26-аас өнөөдөр 245, Монгол дахь салбарын тоо 2021 оны 34-өөс одоо 273 болж нэмэгдсэнийг GS группийн мэдэгдэлд дурдсан байна.
“Азийн энэ хоёр улсын зах зээлд борлуулалтын хэмжээ бас өссөн. Үүнд токбоки гэдэг шарсан будааны бялуу, шарсан тахиа, кофе зэрэг K-food төрлийн хүнс гол үүрэг гүйцэтгэж байна” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ.
Азийн зах зээлд нийтдээ 518 салбар дэлгүүртэй болсон GS групп 2025 онд 1,000, 2027 онд 1,500 хүргэх зорилт тавьсан байна.
Эх сурвалж: Yonhap News