Хойд Солонгос улсын төв хотод байрлах БНСУ-тай эв нэгдлийг бэлгэдсэн томоохон хөшөөг удирдагч Ким Жон Уны зарлигаар буулгасан байна.
Тодруулбал хиймэл дагуулаар авсан зургаас харахад хоёр Солонгосын нэгтгэх итгэл найдварыг илэрхийлсэн нуман хаалга бүхий хөшөө байхгүй болсон аж.
Тус хөшөөг 2000 онд болсон Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын дараа хоёр улсыг нэгтгэх итгэл найдварыг бэлгэдэн барьсан юм.
Удирдагч Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосыг “дайсан” хэмээгээд цаашид хоёр улс нэгдэх нь боломжгүй гэдгийг хэлсэн.
Өмнөд Солонгосын Засгийн газрын тэмдэглэлд дурдсанаар тус хөшөө 30 метрийн өндөртэй бөгөөд бие даасан байдал, энх тайван, үндэсний хамтын ажиллагаа гэсэн гурван зүйлийн бэлгэдэл гэв.
Эх сурвалж: Reuters