Хар тамхи борлуулдаг вэб сайт дээр 860 сая вон (620,580 ам. доллар)-ын үнэ бүхий марихуан, марихуан бүтээгдэхүүн худалдан борлуулсан хэргээр борлуулагч болон нийлүүлэгч нараас бүрдсэн 16 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн баричилсан гэж албаны хүмүүс баасан гарагт мэдэгдлээ.
Сөүл хотын төв дүүргийн прокурорын газраас 16 хар тамхи борлуулагч, нийлүүлэгчийг 2022 оны 7-р сараас эхлэн цахим хуудсаар дамжуулан 7.8 кг марихуан, мөн синтетик марихуан, шингэн марихуан худалдан борлуулсан хэрэгт буруутгагдаж байгаа гэж мэдэгдлээ.
Энэхүү хар тамхины худалдааны цахим хуудас нь солонгос хэл дээр ажилладаг бөгөөд 4000 орчим гишүүнтэй бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд сэжигтнүүд дор хаяж 759 хар тамхины наймаа хийсэн гэж прокурор мэдэгдэв.
Мөн тэд 900 сая воны үнэ бүхий хар тамхи хууль бусаар нэвтрүүлж, марихуан тариалж, бие даан шингэн марихуан үйлдвэрлэж байсан нь тогтоогджээ.
Мөн тэднээс 4.4 кг марихуан болон бусад төрлийн хууль бус хар тамхи хураан авчээ.
Мөрдөн байцаалтын ажиллагаа цаашдаа үргэлжилж вэб сайтын оператор болон хэрэглэгчдийг мөшгиж, үндсэн серверийн байршлыг нь тогтоон хаах болно хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж: Ёнхап ньюс