Парис-2024" паралимпын Алтан медальт Уламбаярын Сүрэнжавыг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.
Гавьяат тамирчин цолоор:
- Паралимпын мөнгөн медальт Цэгмидийн Баттулга
- Олимпын мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн тамирчин Бавуудоржийн Баасанхүүд
Гавьяат дасгалжуулагч цолоор:
- Дасгалжуулагч Наранчимэгийн Эрдэнэбаатар
- Дасгалжуулагч Доржжанцангийн Батнасан
- Д.Махашира
Сүхбаатарын одонгоор:
- Хүндийн өргөлтийн тамирчин Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ
- Гавьяат тамирчин, хөнгөн атлетикийн тамирчин Ц.Раднааг
- Паралимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ
- Дасгалжуулагч Дашийн Баттулга
- Гавьяат тамирчин, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг
- Паралимпын холбооны ерөнхийлөгч Д.Нямхүү нарыг шагналаа.
Мөн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
- Паралимпын Алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрвөн өрөө орон сууц, мөнгөн шагнал
- Мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүүд гурван өрөө орон сууц, мөнгөн шагнал
- Паралимпын мөнгөн медальт Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц, мөнгөн шагналыг олголоо.