БНСУ-ын BTS хамтлагийн Шюга өнгөрсөн наймдугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цахилгаан скүүтер унасан гэх хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан.
Түүнд хийсэн шинжилгээгээр согтуурлын хэмжээ 0.227% байсан нь ил болсон бөгөөд шинэчлэгдсэн хуулиар 0.08-0.2% согтуурлын хэмжээтэй хүмүүст 1-2 жилийн хоригдох ял эсвэл 5-10 саяын торгуулийн шийтгэл оноодог бол 0.2%-аас дээш согтуурлын хэмжээтэй хүнд 2-5 жилийн шоронд хоригдох ял эсвэл 10-20 сая торгуулын ял оноодог байна.
Харин өичгдөр буюу есдүгээр сарын 11-ний өдөр BTS хамтлагийн гишүүн Шюгад 15 сая вонын торгох ял оногдуулсан хэмээн тус улсын хэвлэлээр мэдээлжээ.