Хан Сон Рёол-ыг тагнуул гэж сэжиглэн буудан хөнөөсөн

2024-09-17 14:15

Куба дахь Хойд Солонгосын элчин сайдын яаманд ажиллаж байхдаа дүрвэн зугтаасан Ри Ил Гю энэ сарын 14-ний өдөр ярилцлага өгчээ. Зөвлөх Ли ярилцлагад орох болсон шалтгаанаа "Би Ким Чен Уны дэглэмийн бодит байдлын талаар аль болох олон хүнд мэдүүлэхийг хүсч байна" хэмээжээ.

-Та яагаад Хойд Солонгосоос дүрвэхээр болсон бэ?

“Хүчин чармайлтыг тэгш бус үнэлдэгээс болж бухимдаж, уурлах үе олон гардаг байсан. Хойд Солонгосын Гадаад хэргийн яам эрх мэдэлтнүүдийн гэр бүлийн хүмүүсээр дүүрсэн. Миний гарал үүсэл, нийгмийн гарал бол "төрийн албаны ажилтан" бөгөөд энэ нь "ажилчин" эсвэл "цэрэг"-тэй харьцуулахад тийм ч сайн биш юм.
Хамгийн доод шатны ажилд орж, хичээнгүйлэн ажилласан. 2019 оны 8-р сард Кубад Хойд Солонгосын ресторан нээх зөвшөөрөл хүсч Пхеньянд очиход ГХЯ-ны Төлөөлөгчийн удирдамжийн газрын дэд захирал их хэмжээний авлига нэхсэн. Хөрөнгө мөнгөгүйн улмаас “Дараа уулзъя” гээд хойшлуулахад, үл тоомсорлосон хэмээн надад хариуцлага хүлээлгэх гэж оролдсон. Дараа нь миний ажлын гүйцэтгэлийн үнэлгээг муугаар үнэлсэн.

-Үүнээс болж дүрвэхээр шийдсэн үү?

“Түүнээс гадна өнгөрсөн жил нурууны гэмтлийн улмаас Мексик рүү явж эмчлүүлэх хүсэлтээ Гадаад харилцааны яаманд өгсөн. Учир нь Кубад хориг арга хэмжээний улмаас эмнэлгийн тоног төхөөрөмж байхгүй байсан. Хүсэлт явуулаад 24 цаг ч болоогүй байхад зөвшөөрөөгүй гэсэн цахилгаан ирсэн. Тэр үед би маш бухимдаж, Хойд Солонгосоос дүрвэн зугтаах санаа зөв гэдэгт эргэлзэхээ больсон.

-Хойд Солонгосоос дүрвэх талаар хэрхэн төлөвлөсөн бэ?

“Би 2023 оны 7-р сарын дунд үеэс Хойд Солонгосоос дүрвэх талаар нухацтай бодож эхлээд, 11-р сарын эхэнд хэрэгжүүлсэн. Энэ гурван сарын хугацаанд би 7 кг хассан. Хойд Солонгосоос дүрвэхээс зургаан цагийн өмнө онгоцны тийз худалдаж аваад эхнэр хүүхэдтэйгээ утсаар ярьж шийдвэрээ мэдэгдсэн. Тэр үед "Өмнөд Солонгос" гэж хэлээгүй зүгээр "Гадаадад амьдарцгаая" гэж хэлсэн.

-Хойд Солонгос бүх паспортоо Элчин сайдын яамандаа байлгадаг байхад та яаж онгоцонд суусан бэ?

"Үүний талаар тайлбарлавал Хойд Солонгосын эрх баригчид энэ аргыг цаашид урьдчилан хориглох болно. Миний араас зугтахыг оролдох дараагийн хүмүүст хор хөнөөл учруулж болзошгүй тул би энэ талаар юу ч хэлж чадахгүй.

Кубад онгоцонд суухын өмнөх онгоцны буудлын хаалганы өмнө нэг цаг хүлээх нь хэдэн жил болсон мэт санагдсан. Тэр үед би гэр бүлээ хамгаалж өгөөч гэж анх удаа бурханд залбирсан. "Хүмүүс яагаад шашинд итгэдэг болохыг тэр үед би ойлгосон."

-Та Ким Чен Унтай уулзаж басйан уу?

“Бид бас хамт цай уусан. Ким Чен Унтай нүүр тулан суувал тэр жирийн л нэгэн хүн.

-Хойд Солонгос-АНУ-ын уулзалтад Гадаад харилцааны яам биш, Нэгдлийн яам зохион байгуулсан.

Ким Чен Ир шөнийн цагаар ч Гадаад хэргийн яам руу байнга холбогддог байсан. Мөн мэдээллийг 24 цагийн турш хүлээж авдаг байсан. Харин Ким Чен Ун засгийн эрхэнд гарснаас хойш Гадаад харилцааны яам руу холбогдох нь эрс багассан. Мөн 23.00 цагаас хойш мэдээлэл хүлээж авахгүй гэсэн журам гарсан байсан. Ингээд Гадаад хэргийн яамны эрх мэдэл, үг хэлэх эрх нь бүрмөсөн хумигдсан.

-Юунаас болсон гэж та үздэг вэ?

“Ким Чен Ун засгийн эрхэнд гарсан эхний өдрүүдэд тэрээр дэглэмийг хадгалахад Гадаад хэргийн яамны оролцоог бүрэн ойлгоогүй байсан үед 2016 онд Их Британид суугаа Элчин сайд (Тэ Ён- хо) Хойд Солонгосоос урвасан байсан.

2017 онд Ким Чен Ун ГХЯ -ны Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, Тэргүүн дэд сайд Ким Кё Гван нартай утсаар хологдоход тэд үйл явдлын талаар тодорхой хариу хэлж чадаагүй тохиолдлууд гарч байсан. Ингэснээр Ким Чен Ун Гадаад хэргийн яаманд итгэлээ алдаж эхэлснээр Хойд Солонгос-АНУ-ын уулзалтыг Нэгдлийн фронтын хэлтэст даатгасан."

-Тухайн үед АНУ-ын асуудал эрхэлсэн дэд сайд Хан Сон Рёол, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн үү?

Хан Сон Рёол Америкийн тагнуул байсан хэргээр олны өмнө цаазлагдсан. 2019 оны 2-р сарын 12-ны өдөр ГХЯ-ны дэд дарга болон түүнээс дээш албан тушаалтнуудыг Канггон цэргийн академид (Пхеньяны Сунан нисэх онгоцны буудлын ойролцоо) цуглуулж, цааз гүйцэтгэсэн газрыг үзүүлсэн. Тэр үед би Кубад томилогдоод эзгүй байсан. Цаазын ял гүйцэтгэсэн дүр зургийг харсан хүмүүс хэд хоног хоол идэж чадаагүй хэмээн ярьж байсан.

Намын төв хорооны хурал 2019 оны арванхоёрдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болсон. Хятад дахь ЭСЯ-ны нарийн бичгийн дарга мөнгө завшсан хэрэг илэрч, авлига авсан дарга нарыг шалгах явцад Ри Ён Хогийн нэр гарч ирсэн. Ким Жон Ун ихэд уурлаж, “Тэр миний араар ийм зүйл хийж байгаа учраас ажлаа олигтой хийж чадахгүй байна” хэмээн чуулганы хуралдааны гурав дахь өдөр Ри Ён Хог шүүмжилсэн.

Ри Ён Хог 2019 оны арванхоёрдугаар сард авлигын хэргээр буруутгаж, гэр бүлийнх нь улс төрийн хорих лагерь руу илгээсэн.

-Хойд Солонгосын иргэд хоёр Солонгосын нэгдэх асуудалд хэрхэн ханддаг вэ?

Миний хувьд Хойд Солонгосчууд Өмнөд Солонгосчуудаас илүү нэгдэх хүсэлтэй хэмээн үздэг. Шалтгаан нь энгийн. Удирдах албан тушаалтан ч бай, жирийн иргэн ч бай хүүхдийнхээ ирээдүйн төлөө санаа зовдог. Солонгосын томоохон компаниуд орж ирээд хөрөнгө оруулалт хийгээд ажлын байр бий болгочихвол ядаж л бид одоогийнх шиг ийм ядуу амьдрахгүй шүү дээ.

[단독] “北 대미라인 한성렬 간첩 혐의 총살...지켜본 간부들 며칠 밥 못먹어” (chosun.com)

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх