Энэ оны 4-р сард НҮБ-ын 1718 тоот хориг арга хэмжээний хорооны шинжээчдийн зөвлөлийн эрх дуусгавар болсонтой холбогдуулан хэд хэдэн улс Олон Талт Хориг Арга Хэмжээг Хянах Баг (MSMT) байгуулах тухай хамтарсан мэдэгдэл хийжээ.
Энэхүү Олон Талт Хориг Арга Хэмжээнүүдийг Хянах Багт БНСУ, Япон, АНУ, Их Британи, Франц, Герман, Итали, Нидерланд, Австрали, Канад, Шинэ Зеланд улсууд багтаж байгаа бөгөөд НҮБ-ын Аюулгүй байдлын хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулсан хэмээн мэдэгдлээ.
Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1718 тоот шинжээчдийн хороог энэ жил татан буулгасан боловч хориг арга хэмжээнүүдийг зөрчсөн, зайлсхийсэн тохиолдолд хяналт тавих, мэдээлэх олон талт механизм болох Олон талт хориг арга хэмжээний хяналтын баг (MSMT) байгуулах хүсэлтэй байгаагаа НҮБ-ын Удирдах зөвлөлд мэдэгдэж байна хэмээн дурьджээ.
БНАСАУ-ын талаарх НҮБ-ын аюулгүй байдлын тухай холбогдох тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллах, яриа хэлцэлд хүрэх зам нээлттэй хэвээр байгааг онцолж, БНАСАУ-аас ирж буй аюул заналхийллийн эсрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд нэгдэхийг бүх улс орнуудад уриалж байна хэмээжээ.
Эх сурвалж: Joint statement on establishing Multilateral Sanctions Monitoring Team (MSMT) - GOV.UK (www.gov.uk)