Netflix-ийн “Хар цагаан тогооч” нэвтрүүлэгт оролцсон тогоочдын ресторанууд одоо Солонгост маш алдартай болжээ. Тэдгээрээс үнийн хувьд боломжийн, 20,000 воноос хэтрэхгүй ресторануудыг танилцуулж байна. Солонгос аялахдаа эдгээр газруудаар зочлоорой!
Fabrizio’s Kitchen
Хаяг: 23-6 Hangang-daero 15-gil, Yongsan District, Seoul
Цагийн хуваарь: Даваа–Ням 11:30–21:30 (14:30–17:00 завсарлага)
Утас: 070-7576-4830
Үндсэн цэс:
• PPP Pasta: 17,000 вон
• Spezatino di Manzo: 22,000 вон
Италийн Мишелиний одтой Fabri болон Baek Jong-won нарын үүсгэн байгуулсан ресторан. Итали хоолонд дуртай бол очиж үзээрэй!
Tian Mi Mi
Хаяг: Seoul, Mapo-gu, Yanghwa-ro, 144 4 давхар
Цагийн хуваарь: Даваа–Ням 11:00–22:00 (15:00–17:00 завсарлага)
Утас: 010-8823-1070
Үндсэн цэс:
• Sticky Rice Ball: 20,000 вон
• Tian Mi Mi Shumai: 9,000 вон
Жун Жи Сун тогоочийн хятад хоолны ресторан. Найрсаг үйлчилгээ, амттай хоолны хослолыг мэдрээрэй!
Namyeong Chicken
Хаяг: Seoul, Yongsan District, Hangang-daero 80-gil, 12
Цагийн хуваарь: Даваа–Бямба 17:00–01:00
Утас: 070-8733-5949
Үндсэн цэс:
• Дорнын тахиа: 24,000 вон
• Өрнийн тахиа: 27,000 вон
Уламжлалт бүтнээр шарсан тахиаг орчин үеийн аргаар амттай болгож шинэчилсэн газар.
度量 Dolyang
Хаяг: 6 Jahamun-ro 6-gil, Jongno District, Seoul
Цагийн хуваарь: Мягмар–Ням 11:30–21:30 (14:30–17:00 завсарлага)
Утас: 0507-1432-0210
Үндсэн цэс:
• Dolyang Hot Pot (1 хүн): 25,000 вон
Хятад хоолтой hot pot ресторан. Монголчуудын дуртай шарсан хонины мах ч бас бий!
Чонжү 비빔소리
Хаяг: 88-21 Deokjin-dong 1(il)-ga, Deokjin-gu, Jeonju-si
Цагийн хуваарь: Даваа–Ням 09:00–21:00 (Сар бүрийн эхний болон 3 дахь даваа амарна)
Утас: 063-253-2589
Үндсэн цэс:
• Чонжү Бибим: 14,000 вон
• Бибим сет: 19,000 вон
Чонжүгийн алдарт бибимбаб идэж үзэхийг хүсвэл энэ ресторан заавал очих газар!
Andongjip Son Kalguksi
Хаяг: 1022 Jegi-dong, Dongdaemun District, Seoul
Цагийн хуваарь: Даваа–Ням 10:00–20:00 (Сар бүрийн 2, 4 дахь Ням амарна)
Утас: 02-965-3948
Үндсэн цэс:
• Гоймонтой шөл: 8,000 вон
• Чанасан мах: 12,000 вон
Калгүгсү болон уламжлалт Солонгос хоолны сонголтууд.
Эх сурвалж:Awezome Mongolia