Ажил хөдөлмөр эрхэлж явсан нэгэн аавын хүү харамсалтайгааар амь насаа алджээ.
Өнгөрсөн сарын 30-ны өдөр Гёнги мужийн Ансон хотын нэгэн бордооны үйлдвэрийн контейнероос гал гарч улмаар 20 орчим насны Монгол залуу амь насаа алдсан байна.
Гал гарах дуудлагаар нийт 57 гал унтраалгын ажилтан ажиллаж 50 минут орчимд галыг бүрэн унтраажээ.
Гал гарах үед талийгаачаас гадна бас нэгэн Монгол залуу байсан бөгөөд гал унтрах үед алга болсон тул Хууль бус оршин суугч байсан байж магадгүй гэж үзэж байгаа гэнэ.
Цагдаагийн албанаас тухайн гал гарах болсон шалтгаан нь контейнерийн залгуураас үүдэлтэй гэж үзэж байгаа бөгөөд цаашид судалгаа хийж шаардлагатай гэжээ.