БНСУ-ын Пусаны нисэх буудалд онгоц шатаж, дөрвөн хүн бэртжээ

2025-01-30 18:32

БНСУ-ын Пусан хотын Гимхэ нисэх онгоцны буудал дээр өчигдөр шөнө Хонконгийн чиглэлд нисэх гэж байсан онгоц шатсан гэх мэдээлэл цацагджээ.

Тодруулбал,нислэгийн багийн долоон гишүүн, 169 зорчигчтой онгоц нислэгийн зурвасаас хөөрөхийн өмнөхөн шатсөн бөгөөд өчигдөр орой 22:26 цагт онгоцны сүүл хэсгээс асаж эхэлсэн байна. Гал сөнөөгчид 176 зорчигчийг эсэн мэнд гаргасан бөгөөд аврах ажиллагааны үеэр дөрвөн хүн хөнгөн бэртэл авсан гэж мэдээллээ. Мөн галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. 

ВИДЕО: 

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх