Сансар огторгуйтай холбоотой энэ онд болох онцлох үйл явдлууд

2020-07-03 17:53

2020 онд Ангараг гараг сүүлийн арав гаруй жилд байгаагүйгээр тод харагдах бөгөөд тус гараг руу чиглэсэн олон үйл явдал энэ онд болох юм.

Танд 2020 онд болох сансар огторгуйтай холбоотой онцлох үйл явдлуудыг хүргэж байна. 

Долоодугаар сарын 14.

Манай нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадийн 2020 онд хамгийн тод харагдах мөч энэ өдөр тохионо.

Долоодугаар сарын 14.

Арабын Нэгдсэн Эмират Улсын "Hope Mars" даалгавар энэ өдөр Араб-Исламын орнууд дундаа анхдагч нь болж хөөрнө.

Долоодугаар сарын 17.

NASA-ийн Ангараг гараг руу чиглэсэн "Mars 2020" даалгавар Флорида мужийн "Cape Canaveral" агаарын цэргийн станцаас энэ өдөр хөөрч 2021 оны хоёрдугаар сарын 18-нд Ангараг гарагийн "Жезеро кратер" гэх газарт газардана. Уг даалгавар нь Ангараг гараг дээр амьдрал байсан эсэхийг судалж, чулуу, хөрснөөс дээж авахад оршино.

Зургаадугаар сарын 18-аас долоодугаар сарын 20. 

Буд гараг 2020 онд хоёр дахь удаа ретроградын хөдөлгөөн хийнэ.

Долоодугаар сарын 20. 

Аварга том цагираг бүхий Санчир гараг 2020 онд хамгийн тод харагдах мөч энэ өдөр тохионо.

Долоодугаар сарын 23.

Хятадын Ангараг гарагт хүрэх "Huoxing-1" даалгавар энэ өдөр Хятадын Хайнаниас хөөрнө.

Долоодугаар сарын 26.

Европын сансрын агентлагийн "ExoMars" даалгавар энэ өдөр Казахстаны Байконураас хөөрч 2021 оны гуравдугаар сарын 19-нд газардана.

Аравдугаар сарын 13. 

Онцлон нэрлэгдээд буй Ангараг гарагийн 2020 онд хамгийн тод харагдах мөч энэ өдөр тохионо. Улаан гараг маань 2003 оноос хойш ингэж тод харагдаагүй юм.

Аравдугаар сарын 14-өөс арваннэгдүгээр сарын 3.

Буд гараг 2020 онд гурав дахь удаа ретроградын хөдөлгөөн хийнэ.

Арванхоёрдугаар сарын 21. 

Жилийн хамгийн урт шөнө болох энэ өдөр "Агуу холбоос" хэмээн нэрлэдэг Бархасбадь болон Санчир гараг маш ойрхон зайтай үзэгдэнэ. Нар жаргасны дараахан болох энэ үзэгдэл 2000 оноос хойш болоогүй бөгөөд 2040 он хүртэл дахин болохгүй. 

Эх сурвалж: Forbes.com

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх