Ж.Батбаясгалан: Дэлхийд ганцхан Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэхээр зорьж байна 81 Tweet

2020-07-08 01:52

Наадмын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр " Энэ жил цар тахлын улмаас нийтэд үйлчлэх үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Ямар нэг үйлчилгээ зохион байгуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Телевизийн суваг, олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулан хүргэнэ. Дэлхийд ганцхан байдаг Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэхээр зорьж байна. Цар тахал нэг талдаа хүндрэл болж байна. Нөгөө талдаа цар тахал давуу талыг мөн үүсгэж байна. Тиймээс бид холбогдох байгууллагаас гаргасан зөвлөмж, дэглэмийн дагуу наадмыг зохион байгуулна.

Шагнал, урлаг соёл, тохижилт үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах, ард иргэдэд хүргэх зэрэг үйл ажиллагаанд зардал гарч байна. Энэ наадмыг зохион байгуулж буй ажилтнууд сар орчим хугацааг зарцуулж байна.

Үндэсний их баяр наадмыг хуулийн дор зохион байгуулдаг. 2020 оны наадмыг 3,0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Тус ажлыг есөн салбар хорооноос зохион байгуулдаг. Цар тахлын үед ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар журамласан. Үүнийг хийхэд тодорхой зардал гарч байна. Дэлхийд ганцхан Монгол наадмаа, энэ уламжлалыг дэлхий дахинд танилцуулахын тулд нэг сарын хугацааг зарцуулж байна. Баяр наадамд оролцож буй хүмүүсийн байр шагналыг баталсан" гэж мэдээллээ.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх