Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн 120 энхийг сахиулагч эх орондоо ирж чадахгүй гурван сарын хугацаандаа гацаж, тодорхой тооны цэргүүд коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээлэл тарсан билээ.
Харин өчигдөр Афганистан улсаас тусгай үүргийн нислэгээр 62 энхийг сахиулагчаа татан авсан юм.
Өчигдөр "Хүннү Эйр" ХХК-ний тусгай үүргийн онгоц 22:00 цагийн орчимд "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардсан бол өнөөдөр үлдсэн 58 энхийг сахиулагчийг авчирахаар дахин хөөрөх мэдээлэл байна. Тус 58 энхийг сахиулагч долдугаар сарын 14-ний өглөө үүрээр эх орондоо газардах юм.