Гадаадаас иргэдээ татах үйл ажиллагааг ил тод болгох өөрчлөлтийг хийнэ

2020-07-20 11:16

УОК-ийн дарга Я.Содбаатар иргэдийг татан авах үйл явц, цар тахалтай тэмцэж байгаа үйл ажиллагааг олон түмэнд нээлттэй, ил тод, ойлгомжтой байлгах шинэ менежментийг хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Тиймээс тодорхой чиглэлүүдийг холбогдох байгууллагуудад танилцуулсан гэлээ. Жишээ нь гадаадад гацсан иргэн тусгай үүргийн нислэгт багтах өөрийн ээлж хэзээ гэдгийг ойлгомжтой байдлаар мэдэж авах юм. Мөн Төрийн албан хаагчтай холбоотой ашиг сонирхлын зөрчил, мөнгө төгрөгтэй холбогдсон саналуудыг иргэдээс ирүүлж байгаагийн заримыг шалгаж байгаа гэлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 10,513 Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын шуурхай штабт албан ёсоор гаргаад байна.

Гадаад дахь иргэдийг татан авахтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт 13,000 гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна.

Тэдний 1800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 740 өвчний магадлагаатай, 797 нь өндөр настан, 240 гаруй нь жирэмсэн, 1553 нь оюутан, 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч, 13 нь хүүхэд бусад 4300 гаруй иргэн байна. УОК-иос хүсэлт гаргасан эдгээр иргэдээ богино хугацаанд эрчимтэй татаж авах зорилготой ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сард нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэв. Гэхдээ татан авалтыг ХӨСҮТ, тусгаарлах байрны хүлээн авах чадварт нийцүүлнэ гэлээ. 

Гадаад дахь иргэдийг татан авахтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт 13,000 гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна.

Иймд татан авалтын үйл явцыг иргэдэд ил тод нээлттэй болгох менежментийн өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд гомдол мэдээлэл бүрт хариу өгч шийдвэрлэх, нийтэд зарлах, Гадаад дахь дипломат байгууллагуудад иргэдийн гаргасан хүсэлт, дарааллыг тухайн багууллагууд ямар нэг хэлбэрээр ил тод байрлуулах, иргэн өөрийн дарааллыг харах боломжтой болгохыг УОК-иос шаардаж, ажиллах аж.

Иргэд УОК-ын ШШ-ын 18001105, 318277, 223454 дугаарын утсаар гомдол мэдээлэл өгөх боломжтой. 

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл мэдээллийн алба

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх