Аравдугаар сараас коронавирусийн эсрэг вакцинжуулалт ОХУ-д эхэлнэ

2020-08-03 09:40

ОХУ-ын Эрүүл мэндийн албаныхан ирэх аравдугаар сараас иргэдийг бүх нийтийн вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэж байна. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайл Мурашкогийн мэдээлснээр эхний ээлжинд эмч, багш нарыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах аж.

ОХУ-ын мэргэжилтнүүдийн гарган авсан коронавирусийн эсрэг вакцины туршилт амжилттай болсныг мэдэгдсэн. Гамалей төвийн эрдэмтэд өнгөрсөн долдугаар сарын 15-нд коронавирусийн эсрэг вакцины туршилтын үе шатууд амжилттай болсныг мэдээлсэн юм.

Түүнчлэн коронавирусийн эсрэг анхны боломжит вакцин ОХУ-ын эрүүл мэндийн албаныхнаас гэрчилгээ, батламжаа тун удахгүй авах аж.

Өдгөө дэлхий дахинаа коронавирусийн эсрэг 20 гаруй вакцины туршилт үргэлжилж байна.

Эх сурвалж: ВВС

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх