Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:
-Монгол Улс өнөөдрийн байдлаар агаарын болон авто зам, төмөр замаар нийт 16118 иргэнээ татан авчээ. Бид 51 удаагийн нислэг үйлдсэн бол авто болон төмөр замаар нийт 40 удаагийн татан авалт хийсэн. Наймдугаар сарын 7-ноос 10-ны хооронд ОХУ-ын Алтанбулаг боомтоор, наймдугаар сарын 10, 11-нд БНХАУ-ын Замын-Үүд боомтоор иргэдээ татаж авна.