УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусан хотод суух консулаар томилжээ

2020-08-07 09:33

УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусан хотод суух консулаар томилсон явдал байв. Шинэ ЗГ-аас удаа дараа иймэрхүү шийдвэр гаргасан нь “тэдний ялалтын баярын бялуу хуваалт байв уу, элчин сайд консул гэдэг нь намын шагналын албан тушаал юм биш үү, ийм албан тушаалд томилогдох мэдлэг, туршлагатай хүн мөн үү” гэх мэт эргэлзээг иргэдийн зүгээс төрүүлж эхэлсэн билээ.

УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын хувьд инженер мэргэжилтэй бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм.  Л.Элдэв-Очир нарын хувьд англи, орос хэлтэй хэмээн намтартаа дурдсан байдаг.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх