х Британийн “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулиас хамтран гаргаж буй туршилтын вакцинаас Япон Улс нийт 120 сая тунг авахаар төлөвлөж байгаа аж. Үүнээс эхний 30 сая тунг ирэх оны эхний улиралд авахаар төлөвлөж буй талаар Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Уг вакцины клиник туршилт сүүлийн шатандаа орж байгаа юм. Вакцинжуулалтад нэг хүн нэгээс хоёр удаа хамрагдах аж.
АНУ-ын эм зүйн “Pfizer” компани вакцин амжилттай гаргах аваас Японд 60 сая тун нийлүүлэхээр мөн тохиролцоод байгаа талаар NHK дамжууллаа.