Л.Мөнхтүшиг: 12090 иргэн эх орондоо ирэх хүсэлт тавиад байна

2020-08-11 14:29

Улсын Онцгой комисс/УОК/-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Өнөөдөр өшлөө Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 249 иргэн эх орондоо ирлээ.  Олон улсын шинжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэг, Чех улсын Засгийн газар, Европын холбооны санхүүжилтээр энэ удаагийн нислэгийг үйлдлээ.

Засгийн газар иргэдээ хилийн чанадаас тасралтгүй татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Эх орондоо татан авч дуусах хүртэл санхүүгийн боломжгүй болж байгаа иргэдэд туслах зорилгоор Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны илрэл нь өнөөдөр эх орондоо ирсэн 185 иргэний нислэгийн тийз болон 21 хоног тусгаарлагдах иргэдийн зардлыг гаргах болсон.  Энэ бол хоёр талын хамтын ажиллагаа үр дүнтэй болсны илрэл.

Мронгол Улс 2008 онд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад гишүүнээр элссэн. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага Монгол Улсын олон иргэнд тусламж үзүүлж ирсэн. Одоо Истанбул дахь монгол иргэдэд тусламж дэмжлэг үзүлэхээр төлөвлөж байна.

Тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах ажил үргэлжилнэ. Энэ хугацаанд БНСУ-руу олон удаагийн нислэг үйлдсэнээр 3000 орчим иргэнээ, АНУ-аас 900 орчим, Европоос 1200 орчим, Зүүн өмнөд Азиас 500 орчим гэхчлэн иргэнээ татан авсан. Нийт татан авсан иргэдийн тоо 17117 болсон.

Одоогоор дэлхийн 55 улсаас 12090 иргэн эх орондоо ирэх хүсэлт тавиад байна.

УОК-оос наймдугаар сарын 7-10-ны хооронд Алтанбулаг боомтоор иргэдээ татан авах шийдвэр гаргасан. Тус боомтоор 286 иргэнийг нэвтрүүлсэн. Тэдний 81 нь Монгол Улсын иргэн, 205 нь ОХУ-ын иргэд.  Тэд Монгол Улсад ажиллаж, амьдардаг ОХУ-ын иргэд юм.  БНХАУ-аас буцах хүсэлтээ илэрхийлсэн 169 иргэн байна. Тэднийг ойрын хугацаанд авч ирэх ажлыг зохион байгуулна. Тэднийг аймдугаар сарын 18-нд татан авахаар төлөвлөж байна.

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх