Өмнөд Солонгост сүүлийн өдрүүдэд дараалан хоногт шинээр бүртгэгдэж буй "Сovid-19" халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдээд байна.
2020.08.17 өдрийн 00 цагийн байдлаар COVID19 өвчин туссан хүний тоо 197 тохиолдлоос гадаадаас орж ирсэн 9 , солонгос дотроосоо 188 хүн илэрчээ. Одоогийн байдлаар нийт корона өвчний авсан хүний тоо 15,515 болжээ. Эдгэж тусгаарлалтаас гарсан хүн 7-р нэмэгдэж 13,917 болж, эмчилгээнд 1293 хүн, шинжилгээ 22,964 хүн байгаа ажээ.
Өнөөдөрийг хүртэлх хугацаанд Солонгос улсад гадаадаас орж ирсэн коронагийн нийт тохиолдол 2,651 хүрээд байна.
Шинээр халдвар авч буй хүмүүсийн дийлэнх нь христийн сүмийн итгэгчид байгаа нь анхаарал татаж байгаа ба Ерөнхийлөгч Мүн Жэ Ин цар тахалтай тэмцэх ажилд саад учруулсан гэж үзэн зарим сүмийн удирдлага гишүүдэд хатуу хариуцлага тооцохыг анхааруулжээ. Мөн тэрбээр христийн сүмүүдийн удирдлагууд нь цар тахалтай тэмцэх хуулийг зөрчиж буй нь “иргэдийн амь насанд заналхийлж буй үйлдэл” хэмээн сануулаад байна.
Тэр дундаа Сөүлийн “Sarang Jeil” хэмээх сүмийн удирдлагуудад хариуцлага ногдуулахаа мэдэгдээд байгаа ба ням гаригт бүртгэгдсэн 279 шинэ тохиолдлын 249 нь тус сүмийн итгэгч нар байгаа юм.
Мүн Жэ Иний мэдэгдлийн дараа христийн сүмүүд зохион байгуулалттайгаар 10 мянга гаруй хүнийг цуглуулж, Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан хийсэн нь төрийн ажилд саад учруулсан гэж үзэж Сөүл хотын захиргаа уг жагсаалыг зохион байгуулсан номлогч Жун Кван Хуны эсрэг хуулийн арга хэмжээ авахаар болжээ.
Сөүл хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Сео Жонг Хюпийн гаргасан тушаалын дагуу “Sarang Jeil”сүмийн 4,066 гишүүнийг бүгдийг нь коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ. “Sarang Jeil” сүм нь тус улс даяар сүмүүдтэй холбоотой хэд хэдэн халдварын голомт илрээд байгаагийн зөвхөн нэг нь юм.
2020.08.07~2020.08.13-ны хооронд Сөүл Сонбүггү Саран чэил сүмд зочилсон хүн байвал шинж тэмдэг харгалзахгүй шинжилгээ өгнө үү.
8 сарын 8-нд Кёнбуггүний жагсаалд, 8 сарын 15-ны жагсаалд оролцсон хүмүүс дотор халуурах ханиалгах шинж тэмдэг илэрвэл шууд шинжилгээ өгөхийг хүсье!
Коронагийн шинж тэмдэг илэрвэл зөвөлгөө авах утас .☏120,1339.
Эх сурвалж: Korea Tim