Microsoft компанийн бүтээсэн анхны андройд гар утас "Surface Duo" 1399 ам.долларын үнэтэй бөгөөд ирэх есдүгээр сарын 10-нд худалдаанд гарна. Тэгвэл Microsoft-ын бүтээсэн анхны гар утас яагаад "iPhone 11 Max"-тай тэнцэхүйц үнэтэй байна вэ?
Surface Duo нь хоёр дэлгэцтэй ба эвхдэг таблет эсвэл гар утас болгон ашиглаж болдог байна. Дэлгэц бүр нь 5,6 инч хэмжээтэй бөгөөд таблет болж нэгтгэвэл 8,1 инч хэмжээтэй болдог.
4К нягтралтай видео хийх нэг камертай энэхүү утсыг яг л номын хавтас шиг ашиглаж болох аж. Нимгэн хавтасны ачаар хөнгөн болсон "Surface Duo" нь Microsoft-ын Office, Windows зэрэг програм хангамжийг багтаажээ.
Эвхэгддэг эсвэл дэлгэгддэг гар утасны загвар өдөр ирэх тусам шинэчлэгдэж байгаагийн нэг нь Surface Duo бөгөөд үүнтэй адил Samsung Galaxy Z Flip, Galaxy Fold, Huawei Mate X, Oppo Reno 10X Zoom зэрэг гар утаснууд худалдаанд гараад байгаа юм.