Солонгосын телевизийн KPOP шоунд монгол залуу түрүүллээ

2020-06-01 18:58

Солонгос улс  анх удаа өөрийн орны хуучны 1980-2000 оны хооронд зохиогдож ард түмэндээ хамгийн ихээр хүрсэн хит дуунуудыг дэлхийн олон оронд сурталчлан таниулах зорилгоор тус улсад амьдардаг гадаад иргэдийн дунд "KPOP" дууны телевизийн шоуг зохион байгуулжээ.

Энэхүү тэмцээнд Франц, Испани, Бразил, Америк, Англи, Орос, Хятад, Монгол зэрэг маш олон орны уран бүтээлч дуучид оролцжээ.

Монгол улсыг төлөөлж тус улсад урлагийн сургуульд дуулаачийн мэргэжлээр суралцдаг Н.Идэрмөнх тус шоунд амжилттай оролцож байна.

Дуучин Н.Идэрмөнх БНСУ-д аялгуут сайхан Монгол хэлээрээ эх орноо сурталчилж, Солонгос хэлээр гадаад хүн гэж мэдэгдэхээргүй, мэргэжлийн түвшинд дуулж  тус шоуны тав дах дугаарын ялагчаар тодорч Солонгос дахь Монголчуудын бахархлыг төрүүлж сэтгэлийг огшоож байна. Монгол дуучиндаа дараагийнх нь дугаарт амжилт хүсье. 

Тус нэврүүлгийг хүлээн авч үзнэ үү. 

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх