Өндөржүүлсэн бэлэн байдлыг есдүгээр сарын 15 ХҮРТЭЛ СУНГАЛАА

2020-08-26 11:07

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Гарсан шийдвэрийг 12:00 цагт Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоолоор баталгаажуулсны дараа нэгдсэн мэдээ гаргах юм байна.

Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг УОК-ын гишүүд дэмжжээ.

Өнгөрсөн сард Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг наймдугаар сарын 31-нийг дуустал тогтоосон бөгөөд ирэх даваа гарагт өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусгавар болж байгаа юм.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх