Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:
-Ирэх есдүгээр сард долоон чиглэлд 12 удаагийн нислэг үйлдэн, 3120 иргэнийг Монголд авчирна. Гэхдээ энэ зөвхөн урьдчилсан төлөвлөгөө. Гадаадад зорчоод эргэж ирж чадахгүй хүсэлтээ өгсөн олон хүн бий. Зөвхөн гадаадад оршин суудаг иргэдээс гаднаас эмчилгээний журмаар явсан хүмүүс байна. Гадаадаас 183 гадаад иргэн хил хааснаас хойш Монгол Улсад ирсэн. Монголд ирэх гадаад иргэдийн хүсэлт 400 гаруй болсон. Нэг тусгай үүргийн нислэгт 5-10 хүн онгоцонд суулгаж байна. Маргааш (2020.08.28) Сөүл рүү тусгай нислэг үйлдэж, зөвхөн гадаадын 15 улсын 100 гаруй иргэнийг авчирна. Ингэснээр дараагийн нислэгүүдэд гадаадын иргэд зорчих шаардлага буурна. Эдгээр гадаад иргэд нь Монгол Улсад оршин суугаа гадаад улсуудын Элчид сайдуудын яамны ажилчид болон олон улсын компанид ажилладаг зайлшгүй шаардлагаар ирж байгаа хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй.
МИАТ-ээс ашиг хонжоо хайсан нислэг хийгээгүй гэдгээ мэдэгдсэн. Одоо Сөүлээс Монгол руу нисэх тусгай үүргийн нислэгийн үнэ 1.1 сая орчим төгрөг болж буурсан.
- Сөүл рүү гурван удаа – есдүгээр сарын 3, 15, 24-ний өдрүүдэд
- Франкфурт рүү хоёр удаа – есдүгээр сарын 14, 23-ны өдрүүдэд
- Токио руу хоёр удаа – есдүгээр сарын 9, 21-ний өдрүүдэд
- Станбул руу нэг удаа – есдүгээр сарын 18-нд
- Сидней руу нэг удаа – есдүгээр сарын 25-нд
- Сиатл руу нэг удаа – есдүгээр сарын 28-нд
- Хонгконг руу хоёр удаа – АНУ, Австрали, зүүн өмнөд Ази, Канадаас иргэдээ татан авах боломж бүрдэж байна – есдүгээр сарын 8, 17-ны өдрүүдэд тус тус нислэг үйлдэнэ.