Өсвөр насны охин Фэйсбүүкээр танилцсан хүнд хүчиндүүлжээ

2020-09-02 10:41

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарсаар байна. Үүний нэг тохиолдол өчигдөр гарлаа. Тодруулбал, 12 настай охин  Фэйсбүүкээр 15 настай Т гэгчтэй танилцсан байна. Улмаар харилцаж байгаад өчигдөр буюу 2020.08.31-2020.09.01-ны шилжих шөнө уулзахдаа хүчиндүүлсэн хэрэг гарсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ “гараас гарсан” гэж хайхралгүй орхихгүй байх, хэнтэй хаана явж байгаа, ямар хүнтэй нөхөрлөж байгаа, цахим хэрэглээ зэрэгт нь анхаарч болзошгүй эрсдэлээс алхам тутамд сэрэмжлүүлэх шаардлагатайг анхааруулж байна.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх