Сөүл хотоос 266 иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирлээ

2020-09-04 10:09

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц есдүгээр сарын 04-ний өдрийн 2:20 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газарджээ.

Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн юм. Үүнд:

  • бага насны хүүхэдтэй гэр бүл-53,
  • өндөр настан- асран хамгаалагчтай 35,
  • жирэмсэн- асран хамгаалагчтай 35,
  • эрүүл мэндийн шалтгаантай-27,
  • хөгжлийн бэрхшээлтэй-9,
  • бусад шалтгаантай-107 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд эмнэлэг, Ахмадын амралт, Энхсаран сувилалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх