Хүүхдийнхээ хувьцааны НОГДОЛ АШГИЙГ ebarimt-аар авах боломжтой

2020-09-07 10:29

EBarimt системээр дамжуулж 1072 хувьцааны ногдол ашгаа хүүхдэдээ авах боломжтой боллоо. Таны хүүхэд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн бол ebarimt аппликейшн болон ebarimt.mn сайтад хандан шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автоматаар холбогдоно.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтээ илгээснээр ногдол ашгаа авах боломжтой болно.

1. Хэрэв ebarimt системд бүртгэлгүй бол шинээр бүртгэл үүсгэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг авах боломжтой юу?

Боломжтой. Иргэн та www.ebarimt.mn вэб хуудсаар хандаж эсвэл ebarimt аппликейшн татан авч өөрийн мэдээллийг бүртгүүлээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа авах боломжтой. Хэрэв та www.ebarimt.mn сайт болон ebarimt аппликейшнд нэвтрэх код, нууц үгээ мартсан бол ebarimt-д бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт “?” мессежээр илгээж, шинээр авах боломжтой.

2. Өөрийн ebarimt-аар гэр бүлийн гишүүний “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг авах боломжтой юу?

Боломжгүй. Та өөрийн ebarimt-ийн аккаунтаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өөрт ноогдох хувьцааны ногдол ашгаа авах боломжтой. Иймээс иргэн та www.ebarimt.mn вэб хуудсаар хандаж эсвэл ebarimt аппликейшн татан авч өөрийн мэдээллийг бүртгүүлээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа авах боломжтой.

3. Миний ebarimt-ийн бүртгэлийн мэдээлэл үнэн зөв боловч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах санал, асуулга ирэхгүй байгаа нөхцөлд яах вэ?

Нэгт: Үнэт цаасны компанид арилжааны банкны данс бүртгүүлсэн иргэдэд санал асуулга очихгүй бөгөөд та үнэт цаасны компанид бүртгүүлсэн дансаараа ногдол ашгаа авна.
Хоёрт:Үнэт цаасны компанид бүртгэлгүй боловч асуулга ирэхгүй бол Та ebarimt аппликейшнаа шинэчлэх буюу update хийгээрэй.

4. Таны ebarimt-д “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах санал, асуулга ирэхгүй бол дараах шалтгаантай.

  • Үнэт цаасны компанид арилжааны банкны данс бүртгүүлсэн иргэд
  • Гадаадын иргэн
  • 2 болон түүнээс дээш аккаунттай иргэд
  • Хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь дутуу аккаунттай иргэд
  • Капитал банк сонгосон иргэд
  • Регистрийн дугаараа буруу бүртгүүлсэн иргэд

5. Гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаа ebarimt-аар дамжуулан авах боломжтой юу?
Иргэн та ebarimt сайтаар хандаж хүсэлт гаргах боломжтой.

6. 18-с доош насны иргэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа ebarimt-аар авч болох уу?
Хэрэв та 18-аас доош насны иргэн бол www.ebarimt.mn cайтад хандаж шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автомаар холбогдох бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах асуулгыг баталгаажуулснаар та ногдол ашгаа хүлээн авна.

Дэлгэрэнгүйг 1072.ebarimt.mn сайтаас авна уу.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх