Эргэн тойрныхоо бүх хүнд талархаж байх нь чухал. Ингэх нь таны эрж хайж яваа хайр халамжийг мэдрүүлэх болно. Хэрэв ганцаардаж, хэн ч таныг ойлгохгүй байгаа мэт санагдаж байвал энэ нь магадгүй өөрөөс тань болсон байж магадгүй. Тиймээс хэрэв танд уучилж чадаагүй, үзэн ядалт тээж явдаг хүн байвал түүнийгээ сэтгэлээсээ авч хаявал ирээдүйн бүх харилцаа дээшлэх болно. Долоо хоногийн дунд үе хүртэл гэрээ тохижуулахаас авахуулаад, ажил дээрээ илүү цагаар суух гэх зэргээр зав чөлөөгүй байх болно. Энэ үеэр гэрийнхэнтэйгээ муудалцаж магадгүй. Хэрүүл маргаанаас зайлсхий. Долоо хоногийн сүүлийн өдрүүдээс эхэлж таны эрч хүч эргээд дээшлэх болно. Та энэ үед өөрийнхөө дотоод ертөнцөд илүүтэй төвлөрөх болно. Хүүхэдтэй холбоотой асуудал шийдэгдэхгүй байж мэднэ.
Үхэр
Хайр дурлалын харилцаанд хүндхэн үе тулгарч магадгүй. Жижиг үл ойлголцлоос авахуулаад, томоохон маргаан ч үүсч болзошгүй. Хэлэхээсээ, хийхээсээ өмнө сайтар бод, түүнээс салж чадах эсэх дээрээ нухацтай хандсан нь дээр. Хэрэв та саяхнаас хэн нэгэнтэй романтик харилцаа тогтоож эхэлсэн бол долоо хоногийн эхээр бодолтой байхыг сануулж байна. Дараа нь харамсах зүйл болж болзошгүй. Харин долоо хоногийн сүүлээр та харилцаандаа сэтгэл хангалуун байх болно. Харин санхүүгийн тал дээр одоогийнхоосоо нэг их өөрчлөгдөхгүй. Урьд нь тавьсан өр, хийсэн гэрээтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Энэ долоо хоногт таны хувьд харилцаа маш чухал үүрэгтэй байх тул хэний хажууд, хэзээ, хаана ямар зан авир гаргахаа сайтар тунгаагаарай. Гэвч ямар ч асуудлаас та эцсийн эцэст гарч чадах бөгөөд энэ нь таныг ямар азтай хүн болохыг харуулж байна. Учир нь танд яг хэрэгтэй үед тусламж гарч ирэх болно. Үхрийнхний өөдрөг занг юу ч унагаж чадахгүй.
Ихэр
Хайр дурлалын харилцаанд тодорхой асуудлууд гарч магадгүй. Шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Аль болох ганцаараа байж, бүхнийг бодож тунгаан бясалгахыг од эрхэс танд зөвлөж байна. Энэ нь нэг талаар танд өөртөө тохирсон өөр хэн нэгнийг олох, эсвэл одоогийн харилцааныхаа учрыг нэгмөсөн олох боломж олгож байгаа юм. Эхэн үед ийн уналттай байх боловч хоёр дахь, гурав дахь долоо хоногоос байдал сайжирч та эвлэрэх юм уу, шинэ амрагтай болох болно. Аялж явахдаа, эсвэл оюуны ямар нэг үйл ажиллагаанд оролцож байхдаа түүнтэй танилцаж магадгүй. Ажил хэргийн тал дээр та урьд нь туршиж үзээгүй зүйлээрээ оролдох хэрэггүй. “Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудаж” болзошгүй. Та урьд нь авч хэлэлцээгүй төслүүд дээрээ дахин ажиллах, эсвэл хуучин саналыг дахиж хүлээн авах бололтой. Санхүүгийн тал дээр идэвхтэй байна. Шинэ орлогын эх үүсвэртэй болох, эсвэл ямар нэг ажлаас их мөнгө олох боломж байна.
Мэлхий
Энэ долоо хоногт хайр дурлал, гэр бүлийн асуудал нэгд тавигдана. Хосуудын хувьд бие биенээ хүсэх нь ихэсч, унтрах шахаад байсан оч эргээд асах бололтой. Сэрэл мэдрэмж өндөр байх болно. Гэвч та зөвхөн амин хувиа хичээх үзлээсээ болж эсрэг талынхаа хүнд сэтгэлийн нандин холбоондоо анхаарал хандуулахгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн, салах сарних дээрээ ч тулж мэднэ. Тиймээс жаахан хичээл зүтгэл гаргахад илүүдэхгүй. Тушаал дэвших, цалин нэмэгдэх, гэнэт шинээр гэрээ хийх байгууллага гарч ирэх зэрэг таны ажил хэрэгт олон огцом өөрчлөлт гарах болно. Харин та өөрөө шийдвэр гаргахдаа няхуур бөгөөд хурдан байх хэрэгтэй юм. Хутга цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой бай. Танаас маш их энерги ялгарч байна.
Арслан
Энэ долоо хоног таны хувьд амьдралын сайн сайхныг жинхэнэ утгаар нь амтлуулах долоо хоног юм. Аз жаргал, баяр баясгалан, таатай нөхцөл, дур булаам байдал танд бүгд байна. Хэн нэгэнд танаас татгалзахад хэцүү байх болно. Таны тачаангуй төрх, эсрэг хүйстнийг соронзон адил татах чадвар өндөр байна. Ганц бие арслангууд дурлалтайгаа учирна. Хэрэв та хэн нэгнийг эртнээс хайрлаж ирсэн бол одоо л түүний төлөө хөдлөх цаг нь болж! Долоо хоногийн эхний хоногууд ид шид шиг л байх тул энэ үеийг сайн ашиглаад аваарай. Ажил хэрэгт таны хувьд тийм ч чухал биш байх болно. Энэ долоо хоногт амралтаа авсан нь дээр. Хэрэв ажил дээрээ заавал үлдэх шаардлагатай бол олон сайхан саналууд хүлээн авах боломж ч бас бий. Таны удирдах чадвар, олон нийтийн харилцаа дээгүүр түвшинд байх болно.
Охин
Таны хайр дурлалын амьдралд урам хугаралт, хурцадмал асуудал хүлээж байна. Та ямар ч хичээл зүтгэл гаргаад тусыг олохгүй. Таны сэтгэл хөдлөл, сексийн дур хүсэл хоёул тогтворгүй байна. Асуудал аяндаа шийдэгдэх тул та энэ хооронд нервтэлгүй ажилдаа анхаарлаа хандуулж байсан нь дээр. Хэрэв ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй болбол орхин одох хувилбарыг сонгосон нь дээр. Одоохондоо шинэ эхлэл танд хэрэггүй. Санхүүгийн тал дээр бага зэрэг хүндрэл учрах боловч, гэнэтийн азтай тохиолдлоор, эсвэл урьдаас харилцаатай байсан газраас дэмжлэг ирж магадгүй. Энэ долоо хоногт таны дархлаа муу байх учраас дархлаа сэргээх бэлдмэл авч уугаарай. Найз нөхөддөө хүлээцтэй ханд. Чухал хүн эсвэл байгууллагатай харьцахдаа бодолтой ухаалаг бай.
Жинлүүр
Хосуудын харилцаа анхаарал халамж шаардаж байна. Таны хяналт, биеэ барих чадвар энэ долоо хоногт доогуур байх учир, нэг болгоомжгүй үйлдлээс чинь болж бүх юм муугаар эргэж болзошгүй. Хайр дурлал гадны нөлөөллөөс болж сэвтэж магадгүй. Энэ нь таны ажил, гэр бүл, эсвэл найз нөхөд ч байж болох юм. Та харилцаагаа авч үлдэхийг хүсч байвал зоригтойгоор уучлал хүсэх, эсвэл ярилцахыг санал болгох нь зүйтэй. Марс гариг энэ долоо хоногт таныг зөвхөн хайр дурлал ч биш, ажил хэргийн тал дээр ч тэмцэхийг шаардаж байна. Та даргатайгаа харилцаагаа сайжруулахын тулд хичээгээрэй. Ийн хүчин чармайлт гаргасны ачаар бүх зүйл дээр ялалтыг гартаа атгах боломжтой байна. Зарлага, орлогын аль аль нь их байна. Энэ долоо хоногт та жаахан стресстэх тул хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм уухыг зөвлөж байна.
Хилэнц
Та энэ долоо хоногт өөрийгөө аз жаргалын оргилд хүрсэн хүн хэмээн тооцож болно. Та хайр дурлалынхаа харилцаанд бүрэн сэтгэл хангалуун байж чадна. Өдөр бүр өнгөлөг өөдрөг байна. Нэр хүнд тань өндөрт өргөгдөж, бүх хүмүүс танд сонирхолтой санагдах болно. Ганц бие Хилэнцүүд өөрийн хүсэн хүлээж байсан хүн, эсвэл таныг элит түвшинд аваачих хэн нэг нөлөө бүхий хүнтэй танилцаж магадгүй. Эсвэл одоогийн харилцаа тань улам бүр гялалзаж, сайжирна. Зүрх сэтгэл догдлон хөөрч, та яг л асаасан салют шиг байх болно. Ямарвааг зохион байгуулах чадварыг удирдлага тань үнэлж, амжилтанд улам ойртуулах болно. Одоогийн орлого тань ерөнхийдөө тогтвортой байна. Аяллаар явахаар бол суудлын даруулгаа зүүхийг зөвлөж байна. Бага зэрэг стресс биеийг тань чилээж мэдэх тул сайн унтаж амраарай.
Нум
Таны төсөөлж байснаас огт өөр, хачирхалтай явдлууд болж таныг багагүй сандаргах бололтой. Та хайртай хүнтэйгээ удаан хугацаанд холбоо тасарснаас болж асуудал үүсч магадгүй. Та хайр халамжаар дутагдаж магадгүй, тиймдээ ч дурлалын асуудал энэ долоо хоногт нэгт тавигдана. Мөн хуучин амрагийн холбоо, шийдэгдээгүй харилцаа дахин “сэдэрч” болзошгүй. Удаан хугацаанд хамтдаа байгаа хосуудыг цуг аялалаар явахыг од эрхэс санал болгож байна. Тааламжтай ханддаг хүмүүс танд шинэ ертөнцийг нээж өгнө. Танд амрах зав олдохгүй байсан ч бүү харамс. Учир нь энэ долоо хоног танд мэргэжлийн хүрээнд өсөн дэвших боломжийг олгоно. Танд ажиллах нөөц боломж хангалттай байна, та аз жаргалтайгаар ажлаа хийх болно. Шинэ санаа хэрэгжүүлэх, өөрийнхөө чадварыг нэг шатаар ахиулахад таатай. Томилолтоор явах бололтой. Санхүүгийн байдал сайжрах хэдий ч таныг болгоомжтой байхыг шаардаж байна. Мөнгөө хий дэмий зүйлд бүү үр.
Матар
Хайр дурлалын асуудал хүндрэл тулгарч магадгүй. Түрэмгий аашаа барихгүй аваас хэрүүл маргаан, бүр салалт ч тань дээр ирж болзошгүй. Үл ойлголцол хэнээс ч үүдэлтэй байж болох тул эргэн тойрныхондоо хянамгай ханд. Хадам аав ээжийгээ гэр бүлийнхээ асуудалд оролцуулах хэрэггүй. Гэвч энэ нь зөвхөн удаан хугацааны бат бөх харилцааг бий болгосон хосуудад л ноцтойгоор нөлөөлөх болно. Харин хөнгөн үерхэл, сээтэгнэлүүд сайн хэвээрээ үргэлжлэх болно. Секс бол маргааныг эерүүлэх үр дүнтэй арга байж мэднэ. Ажил хэрэг, болон санхүүгийн тал дээр танд тулгараад байгаа асуудал цаашид улам хүндрэх төлөвтэй байгаа ч ямарваад тайван хандаж, юуг ч өөдрөг өнцгөөс олж харахыг хичээх хэрэгтэй. Өрсөлдөөнд оролцох хэрэггүй, энэ нь таныг улам гацаанд оруулна.
Хумх
Хосуудын харилцаа таатай байна. Сэтгэл хөдлөлөө та чөлөөтэй илэрхийлэх болно. Таны зүрхээ өгсөн хүн амьдралд тань чухал байр суурь эзэлж, бодол санааг тань тайван байлгахгүй бололтой. Таны хамтрагч таныг өөрийнхөө үнэн мөн чанарыг олж харах толь болж болно. Таны дотны хүмүүсийнхээ сайн сайхан чанарыг олж харах билгийн нүд нээлттэй байна. Ажил дээрээ та олон тулгамдсан асуудлыг шийдэх гээд завгүй байх нь. Үйлчлүүлэгч, хамтран ажиллагсад, найз нөхөдтэйгөө харилцах харилцаандаа эв эеийг эрхэмлэхийг хичээгээрэй. Жаахан ядаргаанд орох боловч таны хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй. Материаллаг баялгийн хангамж сайн байна. Санхүүгийн хувьд асуудал үүсэхгүй боловч, чухал шийдвэр, гэрээ хэлцлийг долоо хоногийн сүүл хүртэл хойшлуулсан нь өлзийтэй. Халдаг хэрэгсэлтэй болгоомжтой харьц.
Загас
Таны хайр дурлал хүсэн хүлээсэн шиг тань байхгүй учир та бусад асуудлууддаа анхаарлаа хандуулах бололтой. Бие биетэйгээ уулзалгүй удсанаар хосууд үл ойлголцолд хүрч магадгүй. Гэвч энэ нь богино хугацаанд л үргэлжлээд шийдэгдэх учир санаа зоволтгүй байж болно. Та түрэмгий зангаа барих хэрэгтэй. Энэ долоо хоногт таны оюун санаа сийрэг байх тул ямар ч ажлыг амжилтанд хүргэж чадна. Удирдах чадвараа дээшлүүлэх боломж одоо л байна. Та удирдлагаасаа магтаал сайшаал хүлээх болно. Ажлын уур амьсгал нөхөрсөг бөгөөд тайван байх болно. Та мөнгөний тал дээр нэг их дутагдахгүй боловч гэнэтийн үйл явдлууд, төлөвлөгөөнд ороогүй зарлагад хэзээд бэлтгэлтэй байгаарай. Гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарахад таатай долоо хоног.