"Санхүүгийн асуудлаас болоод ирэх боломжгүй байгаа иргэдэд улсаас дэмжлэг үзүүлнэ"

2020-09-16 13:28

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдрийн хэвлэлийн хурлаар эх орондоо ирэх хүсэлтэй ч, санхүүгийн боломжгүйгээсээ болоод тийзээ авах боломжгүй байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг :

Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо 10803 болж буураад байна.  Монгол иргэд хамгийн олноор сууж байгаа 5028 хүн Солонгос улсад байна. Энэ сард Солонгосоос дөрвөн удаагийн нислэгээр 1000 орчим иргэдийг авна.

АНУ-д 2200 орчим хүн ирэх хүсэлтээ өгсөн.  Санхүүгийн хүндрэлд орсон тийзээ авч чадахгүй байгаа иргэд ч байна. Бид шалгаад үнэхээр санхүүгийн хүндрэлтэй байгаа иргэдэд Монгол Улсад туслах иргэдийн сангаар дамжуулан 80 орчим иргэнд дэмжлэг үзүүлнэ.  

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх