Н.Төгсцогт илүүрхэж, ялалт байгууллаа

2020-09-21 07:35

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа өнөөдөр хийж ялалт байгуулан, WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй боллоо.

Н.Төгсцогт тулааны сүүлийн үеүдэд илт илүүрхэж, 12 үеийн тулаанаар өрсөлдөгчөө 115-111 оноогоор ялсан юм. Ийнхүү тэрбээр мэргэжлийн боксын 13 тулаанд 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй боллоо.

Түүний өрсөлдөгч Барбадос улсын тамирчин Кобиа Брийди   2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулсан хүчтэй тамирчин байлаа. Анх гарсан төлөвлөгөөний дагуу Н.Төгсцогттой Мексикийн боксчин Эдуардо Рамирестэй тулалдах байсан ч тэрээр тулаанаас хоёр долоо хоногийн өмнө коронавирус тусч тулалдах боломжгүй болсон юм.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх