Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан.
- Аравдугаар сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар
- Аравдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
- Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор гадаадаас ирэх иргэдийн нислэгийн үнэ ямар байх талаарх мэдээллийг хүргэе. Нислэгийн зардал дээр нэмж, тусгаарлагдах байрны төлбөрөө мөн төлөх юм.
Тусгай үүргийн нислэгийн тарифыг 2019 оны тарифтай харьцуулахад,
- Сөүл-Улаанбаатар чиглэлд 2019 онд тариф 265-580 ам.доллар байсан бол 2020 онд 400 орчим ам.доллар болсон. Үүнд нисэх буудлын такс, хураамж ороогүй гэв.
- Токио-Улаанбаатар чиглэлд 2019 онд тариф 470-812 ам.доллар байсан бол 2020 онд 505 ам.долларыг мөрдөж байгаа ажээ.
Сүүлийн үед гадаадаас ирэх иргэдийн урсгал бага зэрэг саарч байгаа гэдгийг албаныхан хэлж буй. Тухайлбал, есдүгээр сард үйлдэгдсэн хэд хэдэн нислэгт багтсан хүмүүс хойшлуулах, цуцлах тохиолдлууд гарсан байна. Тиймээс иргэд өөрсдийн ирэх хугацаа, энд ирээд тусгаарлагдах хоног өдөр зэргүүдээ тооцоолж, нислэгтээ хамрагдах нь чухал байгаа аж.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх иргэдийн анхааралд:
- Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх тээврийн зардал 10000 буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
- Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
- Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг байх зэргийг анхаарах юм байна.
- Эх сурвалж: News.mn