Монгол хэлний бичвэрийг яриа болгон хувиргахаас гадна дуу болон дүрс бичлэгийг автоматаар бичвэр болгон хөрвүүлэх "Чимэгэ" хиймэл оюуны технологийг танилцууллаа.
Энэхүү технологийг хоёр жилийн хугацаанд хөгжүүлсэн ба цаг хэмнэх, үйл ажиллагааг автоматжуулах, бүтээмжийг өсгөх зэрэг давуу талтай юм байна. Тухайлбал: "Чимэгэ бичээч систем" нь аудио болон видео файлын яриаг бичвэр болгон хөрвүүлэхдээ болор дуран программтай холбогдсон учир кирилл бичгийн алдаа шалгах боломжтой. Мөн файлыг боловсруулах болон устгах хүртлээ зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хадгалах тул аюулгүй байдлыг хангана гэж "Чимэгэ системс" ХХК-ийн үүсгэн байгуулагч онцолж байна.
"Чимэгэ системс" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал С.Бадрал