Түр оршин суух эрхтэй визний ангилалыг F6 буюу гэрлэлтийн визний ангилалаар солих тухай анхааруулга

2020-10-13 09:26

Солонгосын хууль зүйн яамнаас 2020оны 5 сарын 25-наас эхэлсэн Түр оршин суух эрхтэй визийг  F6 буюу гэрлэлтийн визний ангилалаар солихтой холбоотой хүсэлтийг 2020 оны 10 сарын 16-д дуусгавар болгохоо мэдэгдлээ.

2020 оны 4 сарын 12-ноос өмнө орж ирсэн түр оршин суух визтэй болон гэрлэлтийн F6 визны нөхцөлийг хангаж буй иргэд дээрх заасан хугацаанд материалаа бүрдүүлэн хүсэлт гаргана уу.

2020 оны 10 сарын 17-ноос хойш хүсэлт гаргах боломжгүй.

Түр оршин суух хугацаа нь дууссан ч Корона 19 шалтгааны улмаар буцаж чадахгүй байгаа иргэдийн хувьд үргэлжлүүлэн визээ сунгах боломжтой ба визтэй холбоотой лавлах мэдээлэлийг гадаад иргэдийн төвийн 1345 утасаар холбогдон лавлах мөн гадаад иргэдийн төвөөс очин лавлахыг хүсье.

 Э.Нарангарав

Эх сурвалж: Солонгосын гадаад иргэдийн төв

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх