Ганцхан ширхэг алимаар эрүүл мэндээ хамгаалах 5 арга

2020-10-13 15:16

Ганцхан ширхэг алимаар эрүүл мэндээ хамгаалах 5 арга

Алим байнга идэх нь таны эмнэлэг зүглэх тоог багасгана гэсэн яриа байдаг. Тэр ч утгаараа эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой гэдгийг харж болно.

  1. Агаарын бохирдол, утаанаас уушгийг хамгаална.

Алиман нь кверцетин хэмээх антиоксидант тэжээл ихээр агуулагддаг бөгөөд энэ нь бие махбодийн исэлдэлт (хөгшрөлт, гэмтэм) сэргийлдэг. Кверцетин (Quercetin) нь бие махбод дахь үрэвслийг хорт хавдар болохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.

Алиманд их хэмжээгээр агуулагддаг Кверцетин нь уушгийг бохирдуулагч болон тамхинаас хамгаалж, гуурсан хоолойн хорт хавдар үүсэхээс сэргийлдэг ба даралт ихсэх, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, сайжруулахад тусалдаг.

  1. Хоолоо идэхээс өмнө алим идэх нь таныг жин нэмэхгүй байхад туслана.

Алимны калори нь 100гр тутамд 57ккал байдаг бөгөөд энэ нь лийр (51ккал) эсвэл мандаринаас (39ккал) харьцангуй өндөр байдаг. Гэсэн хэдий ч алим бол хоолны дэглэмд хэрэглэдэг жимс юм. Эслэгээр баялаг тул цатгалан мэдрэмж төрүүлдэг.

  1. Жил бүр 30,000 хүнд тохиолддог бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусална.

Эслэг ихтэй жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг. Алим нь пектинээр баялаг тул ходоодонд дасгал хөдөлгөөн болж өгөх бөгөөд өтгөн хатахаас сэргийлдэг.

  1. Алимыг хальстай нь хамт идэх нь илүү үр дүнтэй

Алимны хальсанд маш их хэмжээний шим тэжээл байдаг тул цэвэрхэн угааж, хальстай нь хамт идэх нь үр дүнтэй. Гэсэн хэдий ч нимгэн хальстай жимснүүд нь гадаргуу дээрээ хортой бордооны үлдэцтэй байх боломжтой бөгөөд 1 минут орчим усанд дүрээд дараа нь урсгал усанд сайн угааж цэвэрлэж идэх нь тохиромжтой. Мөн цагаан цууг устай 10:1 харьцаатай хольж, усанд дэвтээн  урсгал усаар угааж хэрэглэхийг зөвлөж байна.

  1. Алимыг хэрхэн сонгох вэ?

Алимаа сонгохдоо түүний ерөнхий хэлбэр, өнгийг сайн ажиглаарай. Алим нь барихад хүнд мэдрэгдэж, анхилуун үнэртэй биш боловч зөөлөн бөгөөд ерөнхий өнгө нь жигд, тод байх нь сайн. Алимыг 1-5 хэмд хөргөгчинд хадгалж, бусад жимстэй хольж болохгүйг анхааруулж байна. Учир нь алимнаас гаргаж авсан этилений бүрэлдэхүүн хэсэг нь бусад жимсийг хурдан боловсорч, муудахад хүргэдэг. Алимаа тусдаа уутанд хийж хадгалаарай.

 Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх