"Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах хуралд оролцсон 100 гаруй орны төлөөлөгчид бүгд дэмжжээ

2020-10-14 08:33

 
Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын хурлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар сая зохион байгуулагдлаа. Хурлын явцыг та бүгдэд хүргэе. 

Саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцууллаа. 

  • Үнэлгээний баг Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүллээ.
  • ”Саарал жагсаалт"-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжлээ. 
  • Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч "Саарал жагсаалт"-аас Монгол улсыг гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүмүүс баярлаж байлаа. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна
  • Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг 10-р сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдэж байна.
 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх