Өнөөдөр Монголд орон нутгийн сонгуулийн санал хураалт эхэллээ

2020-10-15 09:21

Өнөөдөр Монгол улс орон даяар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт улс орон даяар эхэллээ.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгасан гэж СЕХ-ноос мэдээлсэн.

Сонгуулийг зохион байгуулахаар сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнууд, нийт 21,176 төрийн албан хаагч ажиллаж байна.

Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм.

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас Ковид-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, 2148 санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.

Өчигдөр буюу санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа өглөөний 9 цагаас эхэлжээ.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх