Хүйтний улирал эхэллээ

2020-10-16 10:32

Өнөө өглөөний 5 цагийн байдлаар, Дегванлион(대관령) дахь агаарын температур хасах 1.3 градуст хүрч энэ оны хамгийн анхны хасах градустай өдөр боллоо. Мөн Ганвон хотын уулархаг нутгаар агаарын температур тэгээс доош унасан бөгөөд Ихэнх бүс нутгийн температур 10 хэмээс доош унаж, Жансу 2,1 градус, Жечон 2,8 градус, Пажу 4,5 градус, Сөүл хотод 8,8 градус хүрсэн байна.

Арлын төв хэсэгүүд болон Кёнсан мужийн хойд хэсэг, Жолла мужийн зүүн хойд хэсэгт хүйтэн жавар унаж, Ганвон бүсэд мөс хөлдөж эхэлсэн байна.

Өнөөдөр (16-нд) нийт нутгаар үүл ихтэй тул Кёнги, Еёнсёо, Чэжүгийн хойд хэсгээр үдээс хойшоос эхлэн хур тундастай байна хэмээн цаг уурын ерөнхий газраас мэдээллээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: SBS News

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх