Барилгын талбай дээр 2 хүн амиа алдаж, 1 хүн хүнд бэртлээ

2020-10-19 09:13

Өнгөрсөн Мягмар гарагийн үдээс хойш Ганвон-ду мужийн Чунчон хотод баригдаж буй оффисын шинэ барилгын талбай дээр кранаар зөөж байсан барилгын материал гэнэт унасан тохиолдол гарчээ. Барилгын материал унасан хэсэгт 50-60 насны 3 ажилчид ажиллаж байсан бөгөөд  2 нь газар дээрээ амиа алдаж 1 нь хүнд бэртжээ.

Тухайн ажилчид нь тус барилгын компаний туслах ажилчид байсан бөгөөд компаний зүгээс "Ажлаа хөнгөвчлөх зорилгоор удирдлагатай болон удирдлагагүй автомат краныг ашиглах байсан боловч ажиллагаанд асуудал үүсч аваар галаа" хэмээн мэдээлэл өгчээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Солонгос улсын хэмжээнд барилгын талбай дээр 1585 хүн нас барснаас 128 хүн дээрээсээ барилгын материал унаснаар амь насаа алдсан байна.

Солонгост ажиллаж амьдардаг Монгол залуусын маань ихэнх хувь нь айл нүүлгэлт, барилгын ажил хийдэг тул дор бүрнээ аюулгүйн байдлаа хангаж, сонор сэрэмжтэй ажиллахыг MKOR мэдээний албанаас анхааруулж байна.

Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх