50.000 воны дэвсгэртээр бороо оржээ

2020-10-20 10:37

Өчигдөр буюу 10.19-ны өдрийн 1 цагийн үед Содэмүн дүүргийн нэгэн орон сууцны 15 давхраас 63 настай 'А'  120 ширхэг 50.000 воны дэвсгэртийг тагтныхаа цонхоор шидсэн хэрэг гарчээ.

А нь эхнэртэйгээ муудалцсаны улмаас гэртэй байсан бэлэн мөнгийг гаргаж цацсан хэмээн хэлжээ.

Мөнгө унаж буйг харсан орцны жижүүр цагдаад мэдэгдсэн бөгөөд цагдаа болон оршин суугчид 2 цагийн турш газарт унасан мөнгийг түүж нийт 5.950.000 вон цуглуулж эзэнд нь эргүүлэн өгчээ.

 Э.Нарангарав

Эх сурвалж: YTN news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх